Хэл хэрхэн бие даан хурдан сурах талаар хэл шинжлэлийн экспертүүдийн зөвлөгөөг хүргье. Мэдээж хүн бүхэнд тогтсон арга барил бий ч гэлээ, тэднээс нэмж суралцах, санаа авах зүйл байх нь мадаггүй юм.
Aaron Knight
Үгийг дангаар нь бүү цээжил. Ямар ч үгийг хамт ашиглагддаг үгтэй нь хамт цээжилбэл дараа нь хэрэглээнд оруулахад дөхөмтэй байх болно. Тухайлбал “flock” буюу үс, ноос гэсэн үгийг “a flock of sheep” гэж цээжлэх хэрэгтэй. Ганц үгийг бус холбоо үгээр цээжлэх нь санаанд үлдэхэд, өгүүлбэрт оруулахад амар болгож өгдөг.
Albert Wolfe
Үгийн сантай болно гэдэг хэл сурахын гол үндэс гэдэг үнэн. Бид ч анх ярьж сурахдаа үг цээжилж түүнийгээ холбох гэж оролддог шүү дээ. Тиймээс маш олон үгээр эргэн тойрноо хүрээлүүл. Компьютерийн дэлгэц, хана, нөүтбүүк, гар утасны дэлгэц гэх мэт харж болох ямар л газар байна түүнд шинэ үгсээ бичиж байрлуул.Хэд хэд харсан үгс амархан ойнд үлддэг.
André Klein
Хэлийг өөрийгөө албадаж биш сэтгэлийн хөөрөлтэйгээр сурах ёстой. Миний хувьд өгүүллэг, богино бичвэрүүдийг унш гэж зөвлөдөг. Өгүүллэг доторхи дүрийн өгүүлэмж, харилцаа зэрэг нь амьд байдаг учраас зүгээр л үг цээжилснээс хавьгүй амархан цээжлэгдэнэ.
Anne Merritt
Бид нэг үгээр ярьдаггүй учир контекстээр нь, өгүүлбэрээр нь цээжлэх хэрэгтэй. Би багадаа Франц хэл сурч байхад багш маань асуултад хэзээ ч нэг үгээр хариулахыг зөвшөөрдөггүй байсан. “No” гэж хариулахын оронд “No, I don’t like bananas” ,“No, I haven’t seen that movie yet.” гэх мэт бүтэн өгүүлбэрээр хариул гэж шаарддаг байв. Багш болсны дараа л үүний чухлыг ойлгож багшдаа талархсан.
Ben Whately
Шинэ үгийг цээжлэх нэг арга бол тэр үгээ тархиндаа урьж оруул. Үүний тулд тухайн үгийнхээ утгыг бодож, зарим хэрэглээ, контекстыг ч бод. Ингэсэн тохиолдолд тархи чинь шинэ үгийг хялбар тогтооно. Гадаад хэл сурахад хамгийн хэцүү нь шинэ үгээ бусад үгтэй холбож ярих байдаг. Хялбар өгүүлбэрүүдийг тогтоож түүнийгээ хэрэглээндээ хэвшүүлээрэй.
Benny Lewis
Англи хэл сурч буй бол англи хүнээс, хятад хэл сурч буй хятад хүнээс үгийн утгыг асууж тэдэнтэй харилц. Энэ үр дүнтэ арга. Мөн anki http://ankisrs.net/, Memrise.com гэх мэт үг тогтооход туслах программ, сайтуудыг ашигла. Ойлгосон ч бай үгүй ч бай их унших нь хэлний чадварыг чинь дээшлүүлнэ.
Camille Chevalier-Karfis
Би англи хэл сурахдаа картыг их ашигладаг байсан. Картын нэг талд англи үг бичиж, нөгөө талд орчуулгыг нь бичнэ. Орчуулгаа харж үгээ санаж хэлэх бөгөөд ингэхдээ заавал богино өгүүлбэрт оруулна.Өгүүлбэр зохиохдоо гэр бүлийнхээ хүсүүсийн нэрсийг оруулж эсвэл бодит амьдралтай холбож зохиовол ой тойнд илүү үлддэг. Дараа нь тэр үгтэйгээ холбоотой үгсийг, ижил болон эсрэг утгатай үг, олон тоо, дуудлага зэргийг бичиж аваарай. Мөн аудио сонсох нь дуудлага засахад хамгийн үр дүнтэй. Ялангуяа франц хэлний дуудлага бичилтээсээ өөр байдаг тул аудио их сонсох хэрэгтэй.
Corinne McKay
Би аудио материалуудаас үгийн сангаа баяжуул л гэж зөвлөнө. Би одоо франц хэлээ сэргээхийн тулд подкаст буюу файлаар аудио сонсч youtube-ээс бичлэг үзэж байгаа. Миний хувьд энэ бол хэл сурах хэмгийн дөхөм арга.
Catherine Wentworth
Хэл сурахад байнгын давтлага маш чухал. Баянга уншиж, бичиж, түүнийгээ чанга дуугаар унших нь шинэ үгийг тогтоох сайхан арга.
David Mansaray
Эргэн тойрныхоо бүх л зүйлийг ажиглаж хэлтэйгээ холбохыг би хичээдэг. Гудамжаар нэг залуу явж байлаа гэж бодоход тэр хүний хувцаснуудыг, орсон бүх өнгийг би хэлж чадах нь уу гэх мэтээр өөрийгөө шалгадаг. Мэдэхгүй үг таарвал тэр дор нь бичиж аваад дараа нь сэргээж харах гэх мэтээр үгийн сангаа нэмдэг байлаа. Надад шинэ үг бичих цаас, үзэг, хэзээд, хаана ч байдаг байсан.
Flora Petersen
Хэл сурах нэг л арга барил гэж байхгүй. Хэл сурах зорилгоо өдөр тутмын амьдралдаа, өдрийн хуваарьтаа багтаа. Манай сайт “Үгс ба өгүүлбэр” гэсэн аргыг хүмүүст санал болгодог. 3000 шинэ үгийг жишээ өгүүлбэрийн хамт тогтоож, үүний дараа өдөр бүр 1000 үг, өгүүлбэр нэмж тогтооно. Гол нь тогтоох өөрт тохирсон аргаа олох ёстой. Үгээ бичиж, сонсч, үсэглэж, дуулах гэх мэтээр бүтээлч ханд. Өрөөндөө хаалгаа түгжээд сууснаас гадагш гарахдаа ч гарын доорхи зүйлс ашиглан, янз бүрийн аппликейшний тусламжтайгаар үгийн сангаа нэмээрэй.
Чи хэдий толь доторхи бүх үгийг цээжилсэн байлаа ч өөрийгөө тэр үгээр илэрхийлэхдээ яаж хэлэгдэхийг нь, хэрэглээг нь мэдэхгүй бол энэ хэрэггүй мэдээлэл гэсэн үг. Миний хувьд төрөлх хэлнийх нь хүнтэй харилцаж, сонсч, ярихыг оролдох нь хамгийн сайн арга гэж зөвлөнө.
James Heisig
Би ганц л дүрэм хэлнэ. Унш, унш, унш. Эхлээд хүүхдийн хялбаршуулсан ном уншиж, аажмаар түвшин ахих үедээ номын түвшингээ ч хүндрүүлэх хэрэгтэй.
Lutz Marten
Хүн бүрт тохирох нэг арга барил гэж байхгүй. Тиймээс өөрийгөө идэвхижүүлэх, зоригжуулах тохирсон арга хэрэгтэй. Хамгийн гол нь ямар ч завгүй байсан өдөрт дор хаяж 20 минут хэл сурахдаа зориулах ёстой. Би хаа ч явсан жижиг дэвтэр авч явж шинэ үгээ тэмдэглэдэг байсан. Харин одоо бол гар утас I pad дээрээ ч тэмдэглэх боломжтой болж.
Susanna Zaraysky
Хэл сурахдаа хөгжим ашиглах нь хөгжилтэй, үр дүнтэй арга. Сонсох дуртай ч үгийг нь сайн мэддэггүй дууны үгээ олж аваад сонс. Дууны үгийг www.lyrics.com хуудаснаас олж авч болно. Ингэж тогтоосон үг, өгүүлбэр амархан цээжлэгдэхээс гадна удаан мартагддаг.
Tim Bewer
Би шинэ үгс бичсэн жижигхэн цаасны өөдөс байнга халаасандаа авч явдаг. Хэн нэгнийг хүлээх, автобусанд суух үедээ, дэлгүүрт дугаарлахдаа тэрийгээ гаргаж хардаг. Мөн шинэ үгсээ бичдэг дэвтэр надад бий. Өдөрт тэндээсээ 2-3 хуудсыг заавал хардаг.
Өмнө нь цээжилсэн ч хэрэглэх гэхээр мартаад байгаа үгээ халаасан дахь цаасан дээрээ мартахгүй болтлоо давтаж бичдэг.
Өмнө нь цээжилсэн ч хэрэглэх гэхээр мартаад байгаа үгээ халаасан дахь цаасан дээрээ мартахгүй болтлоо давтаж бичдэг.
Lizzie Fane
Эдинбургийн их сургуулийн оюутан, ThirdYearAbroad.com гадаад суралцагчдад зориулсан цахим хуудсыг үндэслэгч
1. Google Chrome-оор дамжуулан дэлхийн ямар ч хэлтэй танилцаж, бусад хэл дээр материалуудыг харьцуулж уншиж болно. Амархан хэрнээ үр дүнтэй арга.
2. Сонсох, уншихыг зэрэгцүүл. Тодруулбал, эх хэл дээрээ ном уншихдаа тэр номынхоо гадаад хэл дээрх аудио хувилбарыг давхар сонсоорой. Энэ арга надад хэл сурахад их дөхөм болсон.
No comments:
Post a Comment